Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорноговь аймгийн малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэв

Уг тусламжийн бараа материалыг тээвэрлэн хүргэх үйл ажиллагаанд Онцгой байдлын газрын дарга хурандаа А.Ганжаргал, Улаан Загалмайн хорооны дарга Б.Зулбаяр нар оролцож малчдад хүлээлгэн өгөв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговь аймгийн малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэв
Дорноговь аймгийн малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэв. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Сайхандулаан, Өргөн сумын малчдад туслах зорилгоор Европын Холбооны Хүмүүнлэгийн тусламж-Иргэний хамгааллын сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Каритас Чех Репаблик”, “Онцгой байдлын газар”, “Аймгийн Улаан Загалмайн Хороо” хамтран дээрх сумдын малчин өрхүүдэд 1.5 сарын хүнсний хэрэглээний тусламжийн бараа материалыг Дэлгэрэх, Алтанширээ сумын 178 өрхөд тээвэрлэн хүргэх ажлыг 2016 оны 04 сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулав.

Уг тусламжийн бараа материалыг тээвэрлэн хүргэх үйл ажиллагаанд Онцгой байдлын газрын дарга хурандаа А.Ганжаргал, Улаан Загалмайн хорооны дарга Б.Зулбаяр нар оролцож малчдад хүлээлгэн өгөв.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах