Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорноговь аймгийн таван суманд өвөлжилт хүндэрчээ

Говийн бүс нутгийн зарим сумдад өвөлжилт хүндэрсэн байдалтай байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Их хэт, Айраг, Даланжаргалан гэсэн таван суманд өвөлжилт хүндэрчээ. Харин Өмнөговь аймагт өвөлжилт өнтэй байгааг албаныхан дуулгалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговь аймгийн таван суманд өвөлжилт хүндэрчээ
Дорноговь аймгийн таван суманд өвөлжилт хүндэрчээ. Зураг: МҮОНРТ

Говийн бүс нутгийн зарим сумдад өвөлжилт хүндэрсэн байдалтай байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Их хэт, Айраг, Даланжаргалан гэсэн таван суманд өвөлжилт хүндэрчээ. Харин Өмнөговь аймагт өвөлжилт өнтэй байгааг албаныхан дуулгалаа.

Энэ жил Дорноговь аймагт нэг сая 800 мянган мал өвөлжиж байна. Одоогоор мал хорогдсон гэсэн мэдээлэл байхгүй. Цаашдаа хүйтний эрч чангарвал мал хорогдож магадгүй байгааг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэлж байна. Аймгийн төвөөс гурван баг томилогдож өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээл хүргэх, бууц асгах зэрэг ажлыг хийж байгаа юм.

2011-2014 оны хооронд хэрэглээгүй үлдсэн нөөц өвсийг тараах ажил ид явж байна. Өвөлжилт хүндэрсэн сумдын бүх өрхөд өвс, тэжээл хүргэх боломжгүй байгаа учраас ойролцоогоор 1.400 өрхөд 8.000 боодол өвс тараах ажлыг хийж байгаа юм.

Харин Өмнөгөвь аймгийн хувьд уулархаг нутгаар цас ихтэй, нийт нугийн 60-70 хувьд нь багавтар цастай байна. Өвөлжилт боломжийн хэмжээнд байна гэж тус аймгийн Засаг дарга онцоллоо. Одоогоор ямар нэгэн бэрхшээл гарсан зүйлгүй. Зарим хүндэрч болзошгүй сумдад 5000 тонн өвсийг үнэгүй тараах ажлыг хийж эхэлжээ. Говийн бүс нутгийн зарим сумдад өвөлжилт хүндэрсэн хэдий ч зудын хэмжээнд хүрээгүй байгааг албаныхан онцолсон юм.

Хуваалцах