Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорноговь аймгийн төв дэх 48,67 га талбайн хур хогийг цэвэрлэнэ

аж ахуй нэгж, байгууллага, иргэдийг хогоо зориулалтын газар нь асгахыг уриалжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговь аймгийн төв дэх 48,67 га талбайн хур хогийг цэвэрлэнэ
Дорноговь аймгийн төв дэх 48,67 га талбайн хур хогийг цэвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн төв дэх олон жил хуримтлагдсан хур хогийг цэвэрлэх, төвлөрсөн шинэ хогийн цэг бий болгох, хашаажуулах, зогоон татах ажлыг эхлүүлэхийг холбогдох албаныханд тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг үүрэг болгожээ.

Түүнчлэн хур хог, хаягдлыг цэвэрлэх замаар талбайг чөлөөлөх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахаар 6 цэгийн 48,67 га талбайн хогийг цэвэрлэх, гурван цэгийн 20,75 га талбайг хашаажуулах, гурван байршилд хяналтын камерыг суурилуулах, хоёр цэгийн 2650 метр газар хамгаалалтын зурвас байгуулах зэрэг ажлыг үе шаттайгаар эхлүүлсэн байна

Түүнчлэн “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын машин техник, хүн хүчийг дайчлан хур хог, хаягдлыг цэвэрлэж эхэлсэн бөгөөд аж ахуй нэгж, байгууллага, иргэдийг хогоо зориулалтын газар нь асгахыг уриалжээ.

Хуваалцах