Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорноговь, Замын-Үүдийн чиглэлийн замыг хаажээ

Сүхбаатар аймгийн Онгон сумын I, III багийн нутаг болон Наран суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр зэрэг сумдад хөл хорио тогтоожээ. Дээрх бүс нутагт цагдаа, эмнэлэг, онцгой байдлын автомашиныг нэвтрүүлж байгаагаас гадна яаралтай ажл

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговь, Замын-Үүдийн чиглэлийн замыг хаажээ
Дорноговь, Замын-Үүдийн чиглэлийн замыг хаажээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Онгон сумын I, III багийн нутаг болон Наран суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр зэрэг сумдад хөл хорио тогтоожээ.

Дээрх бүс нутагт цагдаа, эмнэлэг, онцгой байдлын автомашиныг нэвтрүүлж байгаагаас гадна яаралтай ажлаар явж байгаа иргэд болон тээврийн хэрэгслийг Онцгой байдлын комиссын шийдвэрээр нэвтрүүлж байгаа юм.

Мөн өвчлөл гарсан сумдын ЕБС-ийн сурагчдын амралтыг энэ сарын 17-ныг хүртэл долоо хоногоор сунгасан байна.

Түүнчлэн Сүхбаатар аймагтай хөрш зэргэлдээ Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын комиссоос Сүхбаатар аймгаас Дорноговь, Замын-Үүдийн чиглэлийн хөл хөдөлгөөнийг бүрэн хорьжээ.

Харин Сүхбаатар аймгийн Мөнххаан, Өндөрхаан чиглэлд иргэд, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх захирамж гаргажээ.

Хуваалцах