Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дота-2” тоглоомын ДАШТ-д өрсөлдөх Монголын баг долоодугаар сард тодорно

“MESA Pro Series” гурван цуврал тэмцээнээс тодрон гарах шилдгийн шилдэг баг улсаа төлөөлөн ДАШТ-д оролцох аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дота-2” тоглоомын ДАШТ-д өрсөлдөх Монголын баг долоодугаар сард тодорно
“Дота-2” тоглоомын ДАШТ-д өрсөлдөх Монголын баг долоодугаар сард тодорно. Зураг: МҮОНРТ

Монголын электрон спортын холбоо Израилийн Эйлат хотноо ирэх арваннэгдүгээр сард явагдах 13 дахь удаагийн электрон спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “EILAT 2021 - IESF World Championship”-д “Дота-2” төрөлд оролцох Монгол Улсын багийг тодруулж, ирэх долоодугаар сарын 4-нд зарлах юм байна.

Тодруулбал, тус холбооноос зохион байгуулдаг “MESA Pro Series” гурван цуврал тэмцээнээс тодрон гарах шилдгийн шилдэг баг улсаа төлөөлөн ДАШТ-д оролцох аж.

“MESA Pro Series #1” тэмцээн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард, харин хоёр дахь цуврал энэ оны нэгдүгээр сард болсон. Тэгвэл гурав дахь цуврал тэмцээн энэ сарын 23-наас ирэх тавдугаар сарын 2-нд зохион байгуулагдаж, нэгдсэн хаалтын арга хэмжээ ирэх долоодугаар сарын 4-нд болох юм байна.

Хуваалцах