Дотоод аудитор сонгон шалгаруулж ажилд авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн “Сайн засаглал” хөтөлбөрийн хүрээнд Хяналтын зөвлөлийн дэргэдэх “Дотоод аудит”-ын албанд аудитор сонгон шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн “Сайн засаглал” хөтөлбөрийн хүрээнд Хяналтын зөвлөлийн дэргэдэх “Дотоод аудит”-ын албанд аудитор сонгон шалгаруулж авна. Идэвхи санаачилгатай, шударга, хариуцлагатай, сайн засаглалын зарчмыг ойлгодог, баримталдаг, ажилсаг, мэргэжлийн хүмүүсийг урьж байна.
Найрсаг хамт олон, өрсөлдөхүйц цалин урамшуулал танийг хүлээж байна. Сонирхсон хүмүүс холбогдох материалаа 2017 оны хоёрдугаар сарын 17-ны 17:00 цагаас өмнө МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албанд бүрдүүлэх материалыг битүүмжлэн ирүүлнэ үү.
Утас: 11-364719
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл, аудитор
- Туршлага: Санхүү, нягтлан бодох бүртгэл, аудиторын чиглэлээр 5 аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
Сонгон шалгаруулалтад нөлөөлөх давуу тал:
Үүнд:
- Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч байх;
- Томоохон байгууллагуудад амжилттай ажиллаж байсан туршлага болон хүчтэй CV-тэй байх,
- Аудитороор ажиллаж байсан туршлагатай байх;
- Гадаад хэлний /дунд, түүнээс дээш түвшний/ мэдлэгтэй байх, магистр болон түүнээс дээш судалгааны зэрэгтэй байх
Ур чадвар:
- Харилцааны өндөр соёлтой, ажил хэрэгч, хариуцлагатай, шударга, мэргэжлийн дүн шинжилгээ болон ажлын тайлан бичгээр боловсруулах өндөр ур чадвар, санхүүгийн шинжилгээний орчин үеийн аргыг эзэмшсэн байх, интернет орчинд чөлөөтэй ажилладаг байх
Бүрдүүлэх материал
1. СV буюу хувийн анкет /Өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх ямар ч хэлбэрээр байж болно, цээж зургийн хамт/
2. Дипломын хуулбар, бусад өөрийгөө илэрхийлэх, нотлох бичиг баримтыг хавсаргаж болно.


















