Дотоод хэргийн их сургуульд Улаан загалмайн анхан шатны хороо байгуулна
Дотоод хэргийн их сургууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагууд өчигдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.
Мэдээллийн алба

Дотоод хэргийн их сургууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагууд өчигдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор/Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг болон албаны бусад хүн оролцов.
Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, Улаан загалмай нийгэмлэгийн ажилтнуудыг гамшгаас хамгаалах чиглэлээр сургаж, бэлтгэх, Гамшгаас хамгаалах тухай хуулийг сурталчлах, сонсогчдыг анхны тусламж үзүүлэх чадварт сургах юм. Мөн Дотоод хэргийн их сургуульд Улаан загалмайн анхан шатны хороо байгуулж, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах юм.
Түүнчлэн Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.


















