Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Дотоод хэргийн их сургуулийн 75 суралцагч Чангшин их сургуульд суралцаж байна

Дотоод хэргийн их сургууль 2017 оноос эхлэн БНСУ-ын Чангшин их сургуультай хамтран 8 төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дотоод хэргийн их сургуулийн 75 суралцагч Чангшин их сургуульд суралцаж байна
Дотоод хэргийн их сургуулийн 75 суралцагч Чангшин их сургуульд суралцаж байна. Зураг: МҮОНРТ

Дотоод хэргийн их сургууль 2017 оноос эхлэн БНСУ-ын Чангшин их сургуультай хамтран 8 төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд 2021 оны элсэлтийн шалгуурт тэнцсэн хос диплом олгох хөтөлбөрт хамрагдах 31 оюутан тусгай үүргийн нислэгээр Өмнөд Солонгос улсыг зориод байна.

Мөн өнгөрсөн хоёр жилд Чангшин их сургуульд суралцсан 15 оюутан энэ сарын 2-нд эх орондоо ирлээ.

Өдгөө тус сургуульд Дотоод хэргийн их сургуулийн 75 суралцагч цагдаагийн удирдлага, галын аюулгүй байдлын инженер, компьютер, програм хангамжийн инженерчлэл буюу кибер аюулгүй байдал зэрэг мэргэжлээр суралцаж байгаа юм.

Хуваалцах