Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дотоод хяналтын журам мөрдөж ажилладаггүй зөрчилд арга хэмжээ тооцлоо

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/66 тоот “Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар Чингэлтэй, Баянгол дүүргүүдэд байрлах Моннидер ХХК-ийн Оргил сүлжээ дэлгүүрүүдийн худалдаалалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дотоод хяналтын журам мөрдөж ажилладаггүй зөрчилд арга хэмжээ тооцлоо
Дотоод хяналтын журам мөрдөж ажилладаггүй зөрчилд арга хэмжээ тооцлоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/66 тоот “Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар Чингэлтэй, Баянгол дүүргүүдэд байрлах Моннидер ХХК-ийн Оргил сүлжээ дэлгүүрүүдийн худалдаалалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар худалдааны газрын болон агуулахын стандарт шаардлагыг бүрэн хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, дотоод хяналтын журамтай боловч бүрэн мөрдөж ажилладаггүй, худалдагч нар нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг зөрчил илэрч Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах