Дотоод шилжилт хөдөлгөөний асуудлыг үндэсний, орон нутгийн болон салбарын бодлогод тусгана
Нийслэл хотод шилжин суурьшсан иргэдийн олонх нь 25-39 насныхан байна.
Мэдээллийн алба

Дотоод шилжилт хөдөлгөөний асуудлыг үндэсний, орон нутгийн болон салбарын бодлогод тусгана. Нийслэл хотод шилжин суурьшсан иргэдийн олонх нь 25-39 насныхан байна.
Тэд ажил, орлого дагаж, нийгмийн үйлчилгээнд ойр байх боломжийг эрэлхийлж байгаа эдийн засгийн хувьд идэвхтэй насныхан юм. Гэвч Улаанбаатар хот шилжин ирэгсдийн хүлээлтэд нийцээгүйн улмаас хотын ядуу иргэдийн тоо өсч, эмзэг байдал бий болж байгааг судлаачид хэллээ.
Тэгвэл дотоодын шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, үүссэн эмзэг байдлыг бууруулахад ямар арга хэмжээ авч ажиллах талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Өнөрбаяраас тодрууллаа.


















