Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дотооддоо ширээ сандалаа хийх боломжтой

БШУЯам жил бүр ерөнхий боловсролын болон их дээд сургууль, мөн цэцэрлэгийн сандал ширээг шинэчлэхэд нийт 2 - 3 тэрбум төгрөг зарцуулдаг байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дотооддоо ширээ сандалаа хийх боломжтой
Дотооддоо ширээ сандалаа хийх боломжтой. Зураг: МҮОНРТ

БШУЯ жил бүр ерөнхий боловсролын болон их дээд сургууль, мөн цэцэрлэгийн сандал ширээг шинэчлэхэд нийт 2 - 3 тэрбум төгрөг зарцуулдаг байна.

Харин энэ мөнгө валют болж гадагш урсдаг. Тэгвэл дотоодын модны үйлдвэрүүдээр ширээ сандлыг хийлгэснээр эдэлгээний хугацаа 3 дахин уртсаж, 10 жилд 8 тэрбум төгрөг хэмнэх тооцоог Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо гаргажээ.

ҮХААЯ, Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооноос оюутан, сурагчдын сандал ширээг дотооддоо үйлдвэрлэх боломжтой талаар өнөөдөр хийсэн мэдээллээр үүнийг онцоллоо.

Хуваалцах