Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дотоодын сэтгүүлчдийг мэргэжлийн холбоодоор дамжуулж бүртгэнэ

АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг тавдугаар сарын 23-нд ГХЯ-нд ээлжит хурлаа хийж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дотоодын сэтгүүлчдийг мэргэжлийн холбоодоор дамжуулж бүртгэнэ
Дотоодын сэтгүүлчдийг мэргэжлийн холбоодоор дамжуулж бүртгэнэ. Зураг: МҮОНРТ

АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг тавдугаар сарын 23-нд ГХЯ-нд ээлжит хурлаа хийж, “Хэвлэлийн төв”-ийн түрээсийн гэрээг эцэслэн батлах, дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад, дотоодын сэтгүүлчдийн бүртгэл, зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ.

АСЕМ-ын дээд түвшний хурлыг сурвалжлах гадаад, дотоодын 1000 гаруй сэтгүүлчид зориулж Шангри-Лад байгуулах “Хэвлэлийн төв”-ийн тохижилтын ажлыг “Event and Convention Service” ХХК гүйцэтгэх бөгөөд тохижилтын ажил зургаадугаар сарын 10-наас эхлэхээр гэрээг эцэслэлээ.

Гадаад, дотоодын сэтгүүлчдийн бүртгэл тавдугаар сарын 25-нд албан ёсоор эхэлж, гадаадаас ирэх 800 гаруй сэтгүүлчийг онлайнаар, харин дотоодын сэтгүүлчдийг хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсны дагуу мэргэжлийн холбоодоор нь дамжуулан бүртгэх юм. Бүртгэл зургаадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах