Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Харуул хамгаалалтын салбарыг “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар шагнажээ

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монголын залуучуудын холбооноос Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Харуул хамгаалалтын салбарыг “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар шагнаж, урамшуулав.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Харуул хамгаалалтын салбарыг “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар шагнажээ
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Харуул хамгаалалтын салбарыг “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар шагнажээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монголын залуучуудын холбооноос Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Харуул хамгаалалтын салбарыг “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар шагнаж, урамшуулав.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр /2022.02.24/ Дотоодын цэргийн 805 дугаар ангийн жагсаалын талбайд болж, арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, хошууч М.Батзориг, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хурандаа Д.Энхбадрах, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Дэмбэрэл, Харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Э.Мөнхбаясгалан болон алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.

Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан зарим алба хаагчдыг тус холбооны нэрэмжит шагналаар шагналаа.

Хуваалцах