Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2017.02.07/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив
Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2017.02.07/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр тус байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд зарчмын зөрүүтэй 38 саналын томьёолол, холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд зарим зүйлийг тодруулан Ажлын хэсгээс хариулт авсан. Үүний дараа Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуваалцах