Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дотоодын төмөр замаар нүүрс тээвэрлэх шинэчилсэн тариф хэрэгжинэ

Дотоодын төмөр замаар нүүрс тээвэрлэх тарифыг 10 хувиар нэмэгдүүлсэн шийдвэр хэрэгжиж эхлээд байна. Хэдийгээр энэхүү шийдвэр 2013 оны наймдугаар сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зөвлөлөөс гарсан боловчэнэ оноос хэрэгжиж байгаа юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дотоодын төмөр замаар нүүрс тээвэрлэх шинэчилсэн тариф хэрэгжинэ
Дотоодын төмөр замаар нүүрс тээвэрлэх шинэчилсэн тариф хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Дотоодын төмөр замаар нүүрс тээвэрлэх тарифыг 10 хувиар нэмэгдүүлсэн шийдвэр хэрэгжиж эхлээд байна.

Хэдийгээр энэхүү шийдвэр 2013 оны наймдугаар сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зөвлөлөөс гарсан боловчэнэ оноос хэрэгжиж байгаа юм.

Гэхдээ зөвхөн дотоодын нүүрсний тээвэрлэлтийн тарифыг 10 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд уг шийдвэр хэрэгжсэнээр дотоодын нүүрсний төмөр замын тээврийн зардал өсч, Улаанбаатар төмөр замын энэ төрлийн үйлчилгээнээс хүлээх алдагдал буурах боломжтой гэж хэрэгжүүлэгч байгууллагууд үзэж байгаа ажээ.

2

013 онд Улаанбаатар төмөр зам нийт 6.6 сая тонн нүүрс тээвэрлэсэн нь өнгөрсөн 2012 оны нүүрсний тээвэртэй харьцуулахад есөн хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.

Түүнчлэн иргэний агаарын тээврийн салбарт ашиглах зорилгоор Замын-Үүдийн боомтоор импортолсон агаарын хөлгийн шатахууны гаалийн албан татварыг тэглээд байна.

Тус боомтоор онгоцны шатахуун импортлодоггүй тул улсын төсвийн орлогод нөлөөлөхгүй гэж Засгийн газраас үзжээ.

Статистик мэдээллээс харахад онгоцны түлшний импорт хэрэглээгээ дагаад өсч байгаа ажээ. Тухайлбал 2013 онд 38.8 мянган тонн онгоцны түлш импортлосон нь 2012 онтой харьцуулахад 7.3 хувиар өссөн байна.

Хуваалцах