Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Дотор мах тураах үйлчилгээтэй

Дагалдах түүхий эд буюу дотор мах нь эрдэс бодис, уураг, ислэгээр баялаг болохыг Шинжлэх ухаан технологийн сургуулийн эрдэмтэд судлан тогтоожээ.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дотор мах тураах үйлчилгээтэй
Дотор мах тураах үйлчилгээтэй. Зураг: МҮОНРТ

Дотор маханд тураах үйлчилгээтэй ислэг байдаг болохыг судлаачид тогтоожээ. Бэлчээрийн маллагаатай монгол мал амин дэм, эрдэс бодисоор баялаг. Тэр тусмаа амьтадын жингийн 20 орчим хувийг эзлэдэг дагалдах түүхий эдэд хүний биед хэрэгтэй бүхий л шимт бодисууд агуулагддаг байна. Дагалдах түүхий эд буюу дотор мах нь эрдэс бодис, уураг, ислэгээр баялаг болохыг Шинжлэх ухаан технологийн сургуулийн эрдэмтэд судлан тогтоожээ.

Сүүлийн үед бүсгүйчүүд турахын тулд ислэгтэй бэлдмэл хэрэглэх болсон. Ислэг нь хүний биед шингэж үлддэггүй ургамлын гаралтай нүүрстөрөгч юм. Харин дотор махыг хүнсэндээ хэрэглэснээр ислэгээ нөхөх боломжтойг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, доктор, профессор Д.Энхтуяа ярилаа.

Хуваалцах