Дотуур байрны хүүхдийн тоо цөөрч байна
Архангай аймгийн ерөнхий боловсролын 26 төрийн өмчийн сургуулийн дотуур байранд 2258 сурагч амьдарч байна.
Мэдээллийн алба

Архангай аймгийн ерөнхий боловсролын 26 төрийн өмчийн сургуулийн дотуур байранд 2258 сурагч амьдарч байна. Зургаан настай охид, хөвгүүдийг сургуульд хамруулах болсноор дотуур байрын ачаалал багасах болжээ. Учир нь зургаан настнуудыг аймаг, сумын төвд ойр дотны хэн нэг нь гэрээрээ дагаж ирдэг аж. Энэ хирээр дотуур байранд амьдрах сурагчдын тоо цөөрч, харин өвлийн цагт суурин газруудын айлууд олширч хүн ам механикаар өсдөг байна.


















