Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дотуур байрны оюутнуудыг өнөөдрөөс бүртгэнэ

Анх байранд орох оюутнуудын төлбөрийг 500 мянган төгрөг байхаар тооцож байсан хэдий ч хичээлийн жил талдаа орсон тул нэг оюутан сард 55 мянган төгрөг төлөхөөр болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дотуур байрны оюутнуудыг өнөөдрөөс бүртгэнэ
Дотуур байрны оюутнуудыг өнөөдрөөс бүртгэнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 9 дүгээр сард ашиглалтад оруулах байсан хэдий ч засварын ажил бүрэн дуусаагүй гэсэн шалтгаанаар хүлээгдээд байсан 1000 оюутны байр тун удахгүй оюутнуудаа авч эхлэх нь. Өнөөдрөөс эхлэн дотуур байранд амьдрах оюутнуудыг бүртгэж эхэлсэн байна. Бүртгүүлэхдээ дөрвөн хувь цээж зураг, сургуулийн тодорхойлолт, байранд суухыг хүссэн өргөдөл, цахим үнэмлэхтэйгээ ирэх бөгөөд эхний ээлжинд МОХ-ноос тогтоосон хяналтын тооны дагуу оюутнуудыг оруулах аж. Анх байранд орох оюутнуудын төлбөрийг 500 мянган төгрөг байхаар тооцож байсан хэдий ч хичээлийн жил талдаа орсон тул нэг оюутан сард 55 мянган төгрөг төлөхөөр болжээ.

Хуваалцах