Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дотуур байрны үйл ажиллагааг сэргээжээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуульд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд өмнөх шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулсан тул энэ сарын

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дотуур байрны үйл ажиллагааг сэргээжээ
Дотуур байрны үйл ажиллагааг сэргээжээ. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуульд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд өмнөх шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулсан тул энэ сарын 29-ны өдрөөс эхлэн сургуулийн дотуур байрны үйл ажиллагааг сэргээжээ. Өмнөх шалгалтаар тус сургуулийн удирдлагуудад ундны усны аюулгүй байдлыг хангуулах, гүний худагтай болгох, хүүхдүүдийг гар угаах, усанд орох нөхцөл боломжоор хангах болон гал тогооны цахилгааны аюулгүй байдлыг хангах талаар үүрэг даалгавар өгсөн аж. Гүний худгийн усыг химийн болон нян судлалын лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

Хуваалцах