“Драгон” авто вокзалд шалгалт хийж байна
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 450 тоот захирамжаар орлогч дарга Ц.Төрхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Драгон” автовокзалд хяналт шалгалт хийж байна.
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 450 тоот захирамжаар орлогч дарга Ц.Төрхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Драгон” автовокзалд хяналт шалгалт хийж байна. Дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хоёр дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн ажилтнуудаас бүрдсэн тус ажлын хэсэг Драгон автовокзал орчмын худалдаа, наймаа эрхэлдэг газруудыг шалгасан байна. Гэмт хэрэг, гар дээрх бэлэн хоол, хүнсний худалдаа, ил болон далд хэлбэрийн наймааг илрүүлэн таслан зогсоох зорилгоор 11 сарын 18-наас 12 сарын 31-ний өдрийг хүртэл хяналт шалгалт үргэлжлэх юм.


















