Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Драгон төвийн туслах авто замын ус зайлуулах шугам хоолойг угсарч байна

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төв орчимд ус зайлуулах шугам хоолойгүйн улмаас борооны ус тогтдог. Тэгвэл өнөөдрөөс тус байршилд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Драгон төвийн туслах авто замын ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 20-нд угсарч дуусгахаар төлөвлөж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Драгон төвийн туслах авто замын ус зайлуулах шугам хоолойг угсарч байна
Драгон төвийн туслах авто замын ус зайлуулах шугам хоолойг угсарч байна. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төв орчимд ус зайлуулах шугам хоолойгүйн улмаас борооны ус тогтдог. Тэгвэл өнөөдрөөс тус байршилд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Драгон төвийн туслах авто замын ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 20-нд угсарч дуусгахаар төлөвлөж байна.

ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд зургаан байршилд ус зайлуулах шугам хоолой угсарч эхлээд байна. Өнөөдрийн байдлаар ГУББГ-ын дөрвөн бригад нийт дөрвөн байршилд буюу хоёр далан сувгийн ажил, хоёр шугам хоолой угсарч байна. Одоо хийж буй шугам хоолойн ажлуудыг хичээлийн шинэ жилээс өмнө дуусгахаар төлөвлөж байна. Энэ онд томоохон байршлуудад буюу Төв цэнгэлдэх хүрээлэн, Дарь-Эх болон СХД-ийн 18 дугаар хороонд борооны ус зайлуулах шугам хоолойг угсарсан. Мөн нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр найман байршилд борооны ус зайлуулах шугам, 8000 гаруй шүүрт болон үзлэгийн худаг хийнэ” гэв.

Хуваалцах