Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина.

Энэ хүрээнд нийслэлээс ТЭЦ-5 төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг тавдугаар сарын 26-ны өдөр зарласан.

Шалгаруулалтад дотоод, гадаадын 8 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлснээс 4 оролцогч саналаа ирүүлсэн билээ.

Эдгээр санал ирүүлсэн 4 оролцогчийн дунд урьдчилсан шалгаруулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам болон холбогдох баримт бичгийн дагуу зохион байгууллаа.

Урьдчилсан шалгаруулалтад дараах 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтжээ. Үүнд:

  1. “Шунхлай Холдинг” ХХК

  2. “Митайм Интернэшнл” ХХК

  3. “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК

Оролцогчдын дараагийн шатны шалгаруулалтын баримт бичгийг өнөөдөр хүлээж авсан бөгөөд 30 хоногийн дотор төслийн саналаа бэлтгэж ирүүлэх юм байна.

Хуваалцах