Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дубайн экспогийн танилцуулгад оролцов

2020 оны Дубайн экспо-д оролцох бэлтгэлийг хангах Ажлын хэсгийн төлөөлөл АНЭУ-ын Элчин сайдын яаман дээр болсон үзэсгэлэнг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл танилцуулах арга хэмжээнд оролцов.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дубайн экспогийн танилцуулгад оролцов
Дубайн экспогийн танилцуулгад оролцов. Зураг: МҮОНРТ

2020 оны Дубайн экспод оролцох бэлтгэлийг хангах Ажлын хэсгийн төлөөлөл АНЭУ-ын Элчин сайдын яаман дээр болсон үзэсгэлэнг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл танилцуулах арга хэмжээнд оролцов.

Монгол Улс Дубайн экспод оролцоход өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулсан бэлтгэл ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэгт Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон бусад холбогдох яам, байгууллага хамтарч байна.

Дубайн экспо нь “Оюун санааг нэгтгэж, ирээдүйг бүтээе” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарыг хүртэл үргэлжилнэ. Тус олон улсын үзэсгэлэнг 25 сая орчим хүн үзэж сонирхоно гэж Элчин сайд Абдулла Аль-Тунейжи мэдээлэв.

Хуваалцах