Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дубайн FM радио шууд нэвтрүүлгийн дээд амжилтыг эвдэв

Арабын Нэгдсэн Эмирт улсын нийслэл Дубай хотын радиогийн уран бүтээлчид хамгийн удаан үргэлжилсэн хөгжмийн нэвтрүүлэг хийсэн нь дэлхийн дээд амжилтыг эвдэж, Гиннесийн номд оржээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дубайн FM радио шууд нэвтрүүлгийн дээд амжилтыг эвдэв
Дубайн FM радио шууд нэвтрүүлгийн дээд амжилтыг эвдэв. Зураг: МҮОНРТ

Арабын Нэгдсэн Эмирт улсын нийслэл Дубай хотын радиогийн уран бүтээлчид хамгийн удаан үргэлжилсэн хөгжмийн нэвтрүүлэг хийсэн нь дэлхийн дээд амжилтыг эвдэж, Гиннесийн номд оржээ. Богино долгионы “Hit 96.7” радиогийн 12 сарын 12-ны Баасан гарагийн 17 цагаас эхэлсэн хөгжмийн шууд нэвтрүүлэг Даваа гарагийн өглөө эрт өндөрлөснөөр дээд амжилтын эзэн болж чадсан байна. Нэвтрүүлгийг нэгэн худалдааны төвийн гаднаас шууд дамжуулсан тул сонирхсон хүмүүс өөрийн биеэр ирж, үйл явдлыг газар дээр нь үзэх боломжтой байжээ. Нэвтрүүлгийн багийнхан нийтдээ 84 цаг 15 минутын турш шууд эфирт ажилласан байна. Үүний өмнөх 77 цаг 11 минутын амжилтыг Сингапурын “HOT FM”-ийн хөтлөгч Гералд Кох, Адам Пиперти нар энэ оны 3 дугаар сараас хойш эзэмшиж байсан юм байна.

Орчуулагч, редактор Л.Пүрэвдолгор
/Хурд" агентлаг/




Хуваалцах