Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дубайн олон улсын нисэх буудлыг 2024 онд 92 сая зорчигч дамжин зорчжээ

Дубайн олон улсын нисэх буудлаар өнгөрсөн онд түүхэнд байгаагүй олон -92,3 сая зорчигч үйлчлүүлжээ.Улмаар тус нисэх буудал дэлхийн хамгийн ачаалал ихтэй нисэх буудлаар тодорсныг албаныхан мэдээллээ.Дубай хотын эрх баригчид 35 тэрбум шахам ам.долларын хөрөнг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дубайн олон улсын нисэх буудлыг 2024 онд 92 сая зорчигч дамжин зорчжээ
Дубайн олон улсын нисэх буудлыг 2024 онд 92 сая зорчигч дамжин зорчжээ. Зураг: МҮОНРТ

Дубайн олон улсын нисэх буудлаар өнгөрсөн онд түүхэнд байгаагүй олон сая зорчигч үйлчлүүлжээ. Улмаар тус нисэх буудал дэлхийн хамгийн ачаалал ихтэй нисэх буудлаар тодорсныг албаныхан мэдээллээ.

Дубай хотын эрх баригчид 35 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалттай шинэ терминалыг 2032 оноос ашиглалтад оруулахаа мэдэгдэж байгаа юм. Тус шинэ нисэх буудал нь одоогийн Дубайн Олон улсын нисэх буудлын хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлж, жилд 240 сая зорчигчийг 400 гарцаар хүлээн авч үдэх хүчин чадалтай байх аж. АНЭУ дэд бүтэцдээ хөрөнгө оруулж, шинэ нисэх буудлууд хөгжүүлснээр агаарын тээврийн салбарт тэргүүлэгчийн байр сууриа ийнхүү улам ахиулж байна.

Өнгөрөгч оны үзүүлэлтээр тус улсын нисэх буудлууд бүгд нийлээд 150 сая зорчигчид үйлчилсэн бол, хоногтоо 10 мянга гаруй тонн ачаа тээш ялгалт тээвэрлэлт хийдэг байна.

Хуваалцах