Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуэйн Жонсон, Роберт Паттинсон нар “COVID-19”-ийн халдвар авчээ

жүжигчин Дуэйн Жонсон эхнэр, хүүхдүүдийн хамт “COVID-19”-ийн халдвар авсан гэдгээ “Instagram” хаягаараа лхагва гарагт мэдэгджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуэйн Жонсон, Роберт Паттинсон нар “COVID-19”-ийн халдвар авчээ
Дуэйн Жонсон, Роберт Паттинсон нар “COVID-19”-ийн халдвар авчээ. Зураг: МҮОНРТ

Холливудын алдарт жүжигчин Дуэйн Жонсон эхнэр, хүүхдүүдийн хамт “COVID-19”-ийн халдвар авсан гэдгээ “Instagram” хаягаараа лхагва гарагт мэдэгджээ. Үүнээс гадна “The Batman” кино багийн нэг гишүүн “COVID-19”-ийн халдвар авсан учир зураг авалтыг түр хугацаагаар зогсоож, тусгаарлах шаардлагатай болсон талаар “Warner Bros” кино компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Тус кино компани халдвар авсан хүний нэрийг ихэд нууцалж байсан ч хэвлэлүүд, гол дүр буюу Бэтмэний дүрийг бүтээж буй Холливудын жүжигчин Роберт Паттинсон “COVID-19” вирусээр өвдсөн болохыг тогтоосон байна.

Хуваалцах