Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дугаар хязгаарлалтын санал асуулга маргааш болно

Нийслэлийн удирдлагууд аливаа томоохон шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуух зарчим баримталж байгаа тул иргэдийн хүсэлтийн дагуу дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар 11 сарын 13-15 хүртэл 48 цагийн хугацаанд санал авсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугаар хязгаарлалтын санал асуулга маргааш болно
Дугаар хязгаарлалтын санал асуулга маргааш болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдлагууд аливаа томоохон шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуух зарчим баримталж байгаа тул иргэдийн хүсэлтийн дагуу дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар 11 сарын 13-15 хүртэл 48 цагийн хугацаанд санал авсан. Санал өгсөн иргэдийн 70 гаруй хувь нь цуцлахыг дэмжсэн бол Мобикомын 100 мянган хэрэглэгчээс хариу мессеж илгээсэн иргэдийн 50 гаруй хувь нь дэмжихгүй гэсэн.

Санал асуулгын дүн ийнхүү зөрүүтэй гарсан тул эцсийн шийдвэрийг илүү өргөн хүрээнд иргэдийг хамруулан гаргахаар Мобикомын 200 мянган хэрэглэгчээс маргааш мессежээр, нийслэлийн лавлагаа мэдээллийн 1200 утсанд дуудлагаар санал авч, нэгтгэсэн дүнг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барихаар болсон.

Тиймээс маргааш 07-22 цагийн хооронд үргэлжлэх санал асуулгад иргэд идэвхтэй оролцон, мессеж очсон тохиолдолд хариу заавал илгээхийг уриаллаа. Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан “Дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлснээр өдөрт 34 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй болж, замын ачаалал 20 гаруй хувиар буурсан Маргааш 22 цаг хүртэл иргэдийн илгээсэн мессеж, дуудлагаар эцсийн дүнг гаргах тул иргэд маань санал өгөхдөө нийслэлийн 1,2 сая иргэнийг төлөөлж байгаа гэдгээ санаж идэвхтэй оролцоорой” гэлээ.

Монголд мессежээр санал асуулга явуулан, дүнг нэгтгэх техникийн хүчин чадал бүхий й 2 үүрэн телефоны оператор байдаг нь Мобиком, Unitel юм. Харин Мобиком санал асуулгын нэг мессеж илгээхэд 12 төгрөг зарцуулдаг бол Unitel 250 төгрөгийн зардалтай. Тиймээс төсвийн мөнгийг тодорхой хэмжээнд хэмнэж, олон иргэдийн хамруулах зорилгоор Мобикомыг сонгосон аж.

Хуваалцах