Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа гэв

Цахим ертөнцөөр “Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болсон” гэх мэдээлэл тараад байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа гэв
Дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа гэв. Зураг: МҮОНРТ

Цахим ертөнцөөр “Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болсон” гэх мэдээлэл тараад байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ЗЦГ-ын мэргэжилтэн Н.Пүрэвдоржоос тодруулахад “Дугаарын хязгаарлалт урьдын адил үйлчилж байгаа. Өнөөдөр 4, 9-өөр төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй. Олон нийтийн сүлжээгээр яваад байгаа мэдээлэл ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Тодруулахад, НИТХ-аар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтыг 2012 оноос хийж эхэлсэн. Энэ шийдвэр өчигдрөөр дуусгавар болсон билээ.

Хуваалцах