Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дугуй сонирхогчид Туул голоос 180 гаруй шуудай хог түүлээ

МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клуб болон бусад унадаг дугуйг дэмжигч байгууллагууд амралтын өдөр бүрийг “Унадаг дугуйн тогтмол аялал” зохион байгуулж, амралтын өдрийг спиртэд биш спортод зориулж өнгөрүүлэхээр болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугуй сонирхогчид Туул голоос 180 гаруй шуудай хог түүлээ
Дугуй сонирхогчид Туул голоос 180 гаруй шуудай хог түүлээ. Зураг: МҮОНРТ

МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клуб болон бусад унадаг дугуйг дэмжигч байгууллагууд амралтын өдөр бүрийг “Унадаг дугуйн тогтмол аялал” зохион байгуулж, амралтын өдрийг спиртэд биш спортод зориулж өнгөрүүлэхээр болсон. Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Унадаг дугуйтай тогтмол аялал”-ын нээлт болсон бөгөөд үүнд МЗХ-ны “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн санаачилгаар Монголын Залуучуудын Аялал Жуулчлалын Корпораци, Залуу Дугуйчин Клуб, Каннондэйл дугуйн дэлгүүр, Аттила дугуйн дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагууд хамтарсан юм. Энэхүү аялал нь Унадаг дугуйтай Улаанбаатар төслийг дэмжих, хотын иргэдийг дугуйгаар аялах боломжийг бүрдүүлэх, амралтын өдрийг спиртлэг бус спортлог өнгөрүүлэх, аялагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Тэгвэл энэ сарын 26-ны өдөр МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клуб болон Cannondale Mongolia дугуйн дэлгүүр хамтран “Хатантуул голоо хайрлая, хамгаалъя” аяныг зарлаж амралтын өдрүүдээр 40 гаруй дугуй сонирхогч нэгдэн 180 гаруй шуудай хогийг цэвэрлэлээ.

Хуваалцах