Дугуйчид олон өдрийн уралдаанд амжилттай оролцлоо
Монголын дугуйчид БНХАУ-ын Юньнань хотод арваннэгдүгээр сарын 14-22-нд болсон дугуйн "Granfondo" ангиллын олон өдрийн уралдаанд амжилттай оролцлоо.
Мэдээллийн алба

Монголын дугуйчид БНХАУ-ын Юньнань хотод арваннэгдүгээр сарын 14-22-нд болсон дугуйн "Granfondo" ангиллын олон өдрийн уралдаанд амжилттай оролцлоо.
Эрчүүд Куньмин-Юйси-Чусюн-Дали-Лижиангийн чиглэлд таван өдөр уралдаж, ням гарагт барианд ороход ОУХМ Б.Мягмарсүрэн (Аттила) нэг, ОУХМ Т.Төгөлдөр (Алдар) дөрөв, спортын мастер С.Жамбалжамц (Атилла) зургаа, спортын мастер Б.Тэгшбаяр (Сүхбаатар аймаг) долоо, спортын мастер Б.Наранхүү (Аттила) наймдугаар байрт орж, "Аттила" багийн дүнгээр нэгдүгээр байр эзлэв.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн элит ангилалд "Хүч" нийгэмлэгийн тамирчин ОУХМ Т.Энхжаргал, 40-өөс дээш насныхны ангилалд "Авто зам" клубын спортын мастер Ж.Өлзийсолонго тэргүүн байр эзлээд байсан билээ.


















