Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Дугуйн зогсоолтой болжээ

Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт төдийгүй Дархан-Уул аймагт ажил, сургуульдаа дугуйгаар ирэх иргэдийн тоо нэмэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугуйн зогсоолтой болжээ
Дугуйн зогсоолтой болжээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт төдийгүй Дархан-Уул аймагт ажил, сургуульдаа дугуйгаар ирэх иргэдийн тоо нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан урд талбайдаа унадаг дугуйн зогсоолыг хийжээ.

Цаашид дугуйн зогсоолыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн байгууллагынхаа гадна талбайд хийж байршуулах хэрэгтэйг ч мөн уриалж байна. Хүмүүс дугуй унавал агаарын бохирдол багасгаж, замын хөдөлгөөний ачааллыг ч тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой юм. Түүнчлэн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлнө.

Хуваалцах