Дугуйндаа цогцостой онгоц зургаан удаа нислэг үйлджээ
ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрсөн долоо хоногт “A330 iFly” онгоцны дугуй хураах хэсэгт нэгэн эрэгтэй орж, хөлдөж үхсэн байхыг олжээ. ОХУ-ын албаныхан хохирогчийг Гүржийн иргэн, 22 настай Жоржо Абдулазде гэгч болохыг тогтоожээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрсөн долоо хоногт “A330 iFly” онгоцны дугуй хураах хэсэгт нэгэн эрэгтэй орж, хөлдөж үхсэн байхыг олжээ.
ОХУ-ын албаныхан хохирогчийг Гүржийн иргэн, 22 настай Жоржо Абдулазде гэгч болохыг тогтоожээ.
Мөн “A330 iFly” онгоцыг Италийн Рими хотоос ОХУ-ын Внуково олон улсын онгоцны буудал дээр газардсаны дараа техникийн ажилчид онгоцны дугуйн дээр цусны толбо байхыг анзаарснаар цогцсыг олж илрүүлсэн байна.
Цагдаагийн мөрдлөгийн явцад цогцос онгоцны дугуй хураах хэсэгт дөрөв хоног болсныг олж тогтоосон ч онгоц энэ хугацаанд нийт зургаан нислэг үйлдсэн байжээ.


















