Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дугуйтай аялагчид 430 км замыг туулна

Халхголын ялалтын 80 жилийн ойд зориулсан "Дайчин алдрын замаар" дугуйн аялал энэ сарын 4-9-нд зохион байгуулагдаж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугуйтай аялагчид 430 км замыг туулна
Дугуйтай аялагчид 430 км замыг туулна. Зураг: МҮОНРТ

Халхголын ялалтын 80 жилийн ойд зориулсан "Дайчин алдрын замаар" дугуйн аялал энэ сарын 4-9-нд зохион байгуулагдаж байна. Тус аяллын хүрээнд дугуйчид Чойбалсан хотоос Халх гол сум хүртэлх 430 км шороон замыг туулж дайны үеийн түүхэн жимээр аялах юм.

“Дайчин алдрын замаар” дугуйн аялалд Улаанбаатар хотын унадаг дугуйн спорт сонирхогч клуб, Дорнод аймгийн унадаг дугуйн холбооны нийт 25 тамирчин, сонирхогч оролцож байна.

Дугуйн аяллын багийнхан энэ сарын 4-нд Дорнод аймгийн төвд байрлах Монгол дайчдын хөшөөнөөс Халхгол сумын зүг замд гарсан билээ.

Хуваалцах