Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дулаалгын аян есдүгээр сард эхэлнэ

Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон байраа дулаалах замаар дулаан, эрчим хүчээ хэмнэх зөв дадалд хэвшүүлэх зорилгоор есдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 30-ны хооронд дулаалгын аяныг зохион байгуулахаар боллоо.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дулаалгын аян есдүгээр сард эхэлнэ
Дулаалгын аян есдүгээр сард эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон байраа дулаалах замаар дулаан, эрчим хүчээ хэмнэх зөв дадалд хэвшүүлэх зорилгоор есдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 30-ны хооронд дулаалгын аяныг зохион байгуулахаар боллоо. Жил бүр зохион байгуулдаг энэхүү аяны хүрээнд дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлдэг, импортлодог аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тэдний бүтээгдэхүүнийг иргэдэд хямд үнээр борлуулахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан аянд гэр, орон сууцаа хэрхэн дулаалах талаар сургалт, сурталчилгааны нээлттэй өдөрлөгийг нийслэлийн есөн дүүрэг тус бүр дээр зохион байгуулсан бөгөөд тус өдөрлөгийн үеэр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон импортлон оруулж ирдэг 22 компанийг урьж оролцуулан бүтээгдэхүүн үйлчилгээг иргэн, олон нийтэд танилцуулан ажилласан байна. Иргэд орон гэрээ дулаалж, сайжруулсан зуух хэрэглэснээр хүйтний улиралд нийт 163.900 төгрөг хэмнэх боломжтой гэсэн судалгааг Агаарын чанарын албанаас гаргажээ.

Түлхүүр үг:Дулаалгын аян есдүгээр сард эхэлнэ
Хуваалцах