Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дулаалъя” аянаар гэр хорооллын байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж байна

Чингэлтэй дүүрэг агаарын бохирдлыг бууруулах, айл өрхүүдийн цахилгаан, түлшний зардлыг хэмнэх зорилгоор гэр хорооллын бүсийн байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж эхэллээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дулаалъя” аянаар гэр хорооллын байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж байна
“Дулаалъя” аянаар гэр хорооллын байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж байна. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүрэг агаарын бохирдлыг бууруулах, айл өрхүүдийн цахилгаан, түлшний зардлыг хэмнэх зорилгоор гэр хорооллын бүсийн байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж эхэллээ.

Дүүргээс хэрэгжүүлж байгаа “Дулаалъя” аяны хүрээнд айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг инженер, мэргэжилтнүүдтэй хамтран тусгай төхөөрөмжөөр нарийн хэмжиж, тухайн барилгад хаана нь ямар асуудал байх дата судалгааг цуглуулах юм.

Эдгээр дата мэдээллийг нэгтгэж айлуудад дараагийн өвөлд бэлтгэлтэй орох, гэр, байшингаа дулаалах сэдлийг бий болгох, энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн мэдлэг зөвлөгөөг хүргэх боломжийг бүрдүүлнэ.

Өөрөөр хэлбэл, айл өрхүүдэд дулаан алдагдалтай байшингаа хэрхэн зөв, үр дүнтэй, хямд зардлаар дулаалах тал дээр зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажиллах юм.

Гэр хорооллын бүсийн айл өрхүүд дулаан алдалтаа бүрэн шийдэж чадвал агаарын бохирдол болон түлш, цахилгааны зардлыг байшингийн онцлогоос хамаарч 40-65 хувь бууруулах боломжтой.

Хуваалцах