Дулаан хувцаслаарай
Хүйтэн сэрүүний улиралд эрүүл мэндээ хамгаалахын тулд дулаахан, тохиромжтой хувцаслах нь хамгийн чухал.
Мэдээллийн алба

Хүйтэн сэрүүний улиралд эрүүл мэндээ хамгаалахын тулд дулаахан, тохиромжтой хувцаслах нь хамгийн чухал. Иймд дараах зөвлөмжийг мөрдөөрэй.
Малгай, ороолт, бээлий заавал өмсөх: Ихэнх дулаан толгой, гар, хөлөөр гадагшилдаг тул эдгээрийг хамгаалах нь чухал. Мөн өвлийн улиралд толгой нүцгэн явах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Цаг агаарын нөхцөл байдлын талаар урьдчилсан мэдээлэлтэй байх: Гэнэтийн цаг агаарын мэдээ болон долоо хоногийн урьдчилсан цаг уурын мэдээтэй танилцсан байх нь таныг тохиромжтой хувцаслахад тань тусална.
Халтиргаанаас сэргийлсэн гутал өмсөх: Халтиргаатай газраар явахдаа болгоомжлоорой.
Шаргал эсвэл зууралттай ултай, халтирдаггүй гутал сонгох нь чухал шүү.
Дулаан хувцаслах нь таныг аливаа өвчлөлөөс сэргийлэх нэгэн чухал хүчин зүйл болдог.

Эх сурвалж: Дорноговь аймгийн Онцгой байдлын газар


















