Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дулаан өвөл болж байгаагаас Байгал нуур хөлдөөгүй байна

Энэ өвөл ердийнхөөс онцгой дулаан байгаагаас Байгаль нуурын ус мөстөөгүй байгаа талаар Оросын Онц байдлын яамны Байгал нуур дахь эрэн хайх, аврах отряд мэдээлжээ. Энэ отрядын мэдээгээр, нуурын ус төв хэсэгтээ уур савсаж, гэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дулаан өвөл болж байгаагаас Байгал нуур хөлдөөгүй байна
Дулаан өвөл болж байгаагаас Байгал нуур хөлдөөгүй байна. Зураг: МҮОНРТ

Энэ өвөл ердийнхөөс онцгой дулаан байгаагаас Байгал нуур хөлдөөгүй байгаа талаар Оросын Онц байдлын яамны Байгал нуур дахь эрэн хайх, аврах отряд мэдээлжээ. Энэ отрядын мэдээгээр, нуурын ус төв хэсэгтээ уур савсаж, гэсгэлэн байгаа бол, хойд тал руугаа 5-7 километр зайд захаараа хөлджээ.

Татлага гарам бүхий Бага нуурын районд мөн ус хөлдөөгүй. Ольхон талаасаа оочин цоочин зайрмагтаж, бусад газраараа нэлдээ хөлдөөгүй, усаараа байгаа юм байна. Өмнөд хэсэгтээ ч мөн мөстөж хөлдөх төлөв харагдахгүй байгаа гэдгийг мэдээлэлд дурджээ. Ердийн үед Байгал нуурын ус өвөлдөө 1-1,5 метр зузаан мөстөж хөлддөг. Гэвч дэлхийн хамгийн цэнгэг уст нуурын гүн дэх ургамал амьтад мөсний цаанаас тов тод харагддаг нь өвлийн нуурын нэг.

Хуваалцах