Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулсан сургалт боллоо

Эрчим хүчний зохицуулах хороон дээр Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулсан сургалт болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулсан сургалт боллоо
Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулсан сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулсан сургалт болж байна.

Орон сууцны конторууд, ОСНААУГ-ын төлөөлөл ороцлож байгаа энэ сургалтын үеэр тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийн тайлан бэлдэх, түүнийг дүгнэх, төлбөрийн мөнгөний урсгалын хувь хэмжээг тогтоох, Аж ахуйн харилцааны дүрмийг хэрэгжүүлэх, үнэ тарифын санал боловсруулах, “Холболтын журам”-ын танилцуулга, нэмэлт өөрчлөлт оруулсан заалтууд, эрчим хүчний хэмнэлтийн бодлого, эрчим хүч хэмнэлт, зохистой хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүд сургалтыг удирдан явуулж байгаа юм. Сургалтад нийт 22 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд сургалт 2 өдөр үргэлжилнэ.

Хуваалцах