Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний ээлжит хуралдаанаар Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний ээлжит хуралдаанаар Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Эрчим хүчний хангамжийн дутагдалд орсон бүс нутгийг эрчим хүчээр хангах, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус нэмэгдүүлэх төслийг эхлүүлэх, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Засгийн газрын тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Хуваалцах