Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Чуулга уулзалтын хүрээнд өчигдөр Монгол Улс, ОХУ хооронд зарим салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын эрчим хүчний зах зээлийг хөгжүүлэх, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК болон “Уралын турбины завод” концерн хооронд хамтран ажиллах тухай баримт бичиг байгууллаа. Ингэснээр Дулааны IV цахилгаан станцын найдвартай ажиллагааг хангахаас гадна станцын ажиллах насыг 30 орчим жилээр уртасгаж, хүчин чадлыг нь 90 мвт-аар нэмэгдүүлэх юм. Цаашдаа ОХУ-ын эрчим хүчний салбарын үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид Монголын зах зээлд орж ирж ажиллах боломжууд ч нээгдэж байна.
Дулааны IV цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 70 орчим хувийг дангаараа хангадаг ч турбинууд нь 30-аас дээш жилийн настай, шинэчлэх шаардлага тулгарчээ.


















