Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дулааны шугам засварлах ажил хийгдэх тул зорчих хэсгийг түр хязгаарлана

Баянбүрдийн тойрог орчмын авто замын ус зайлуулах шугамын ажлыг 2021 оны 7 дугаар сарын 14-18-ны өдрийн хоорондох хугацаанд үргэлжлэхээр болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дулааны шугам засварлах ажил хийгдэх тул зорчих хэсгийг түр хязгаарлана
Дулааны шугам засварлах ажил хийгдэх тул зорчих хэсгийг түр хязгаарлана. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 9-ний буюу өнөөдрийн 22:00 цагаас энэ сарын 10-ны 06:00 цагийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Өргөө”-ийн арын уулзвар буюу Чингүүнжавын уулзварын баруун талд дулааны шугам засварлах ажил явагдаж, зорчих хэсэг түр хугацаагаар хаагдах учир иргэд жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мөн "Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Хангай хотхоны баруун талын уулзварт дулааны шугамын шинэчлэлийн ажил 2021 оны 7 дугаар сарын 9-ний 23:00 цагаас 7 дугаар сарын 10-ны өглөөний 06:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм байна.

Үүнээс гадна "Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замын ус зайлуулах шугамын ажлыг 2021 оны 7 дугаар сарын 14-18-ны өдрийн хоорондох хугацаанд үргэлжлэхээр болжээ.

Хуваалцах