Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ

Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ
Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 14:09 цагт очиж удаж муудсан, /нэр, хаяг тодорхойгүй /30 орчим настай эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Хуваалцах