Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дөлгөөн нуур орчимд могой байжээ

Нийслэлийн Байгаль орчны газрынхан долоодугаар сарын 6-нд Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуур орчимд могойн дуудлагаар ажиллажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Байгаль орчны газрынхан долоодугаар сарын 6-нд Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуур орчимд могойн дуудлагаар ажиллажээ.

Могой хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж, айлын хашаа, хүүхдийн зуслан зэрэг хүнтэй ойр газруудад байгаа тул иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хэрэв могойтой таарвал Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байхыг зөвлөж байна.

Могойд хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.

Хуваалцах