Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дунд ангийн сурагчид сурах бичгээ 40 хувь хямдруулж авах боломжтой

Бага ангийн сурагчдын ном хэвлэгдэж бэлэн болсон байна. Харин дунд, ахлах ангийн ном ирэх сарын 12-нд хэвлэлтнээс гарах бөгөөд 6, 11 дүгээр ангийн сурах бичиг шинээр хэвлэгдэж байна. Бага ангийн сурагчид сурах бичгээ үнэ төлбөргүй хэрэглэх бол дунд ахлах ангийн сурагчдын хувьд амьдралын баталгаажих

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дунд ангийн сурагчид сурах бичгээ 40 хувь хямдруулж авах боломжтой
Дунд ангийн сурагчид сурах бичгээ 40 хувь хямдруулж авах боломжтой. Зураг: МҮОНРТ

Бага ангийн сурагчдын ном хэвлэгдэж бэлэн болсон байна. Харин дунд, ахлах ангийн ном ирэх сарын 12-нд хэвлэлтнээс гарах бөгөөд 6, 11 дүгээр ангийн сурах бичиг шинээр хэвлэгдэж байна. Бага ангийн сурагчид сурах бичгээ үнэ төлбөргүй хэрэглэх бол дунд ахлах ангийн сурагчдын хувьд амьдралын баталгаажих төвшинг харгалзан үзэж 40 хувь хямдруулж тараах шийдвэр гаргажээ. Мөн 2013-2014 оны хичээлийн жилд зургаа болон 11 дүгээр ангийн сурах бичгүүдийг урьдынхаас илүү боловсронгуй, хүүхдүүдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгосон гэнэ. Өмнө сурах бичгийг багш сурагчид зэрэг хэрэглэдэг байсан бол энэ жилээс багш хичээлдээ сурах бичгээ хэрхэн ашиглах тухай зөвлөмж ном хэвлэх аж. Энэхүү номыг 6, 11-р ангийн багш нар хэрэглэх аж.

Хуваалцах