Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Дунд ангийн сурагчид өнөөдрөөс амарч байна

Тэд энэ сарын 25 хүртэл амрах юм. Харин ахлах ангийн сурагчид буюу 10-12 дугаар ангийнхан энэ сарын 12-25 хүртэл амарна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дунд ангийн сурагчид өнөөдрөөс амарч байна
Дунд ангийн сурагчид өнөөдрөөс амарч байна. Зураг: МҮОНРТ

Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр анги буюу дунд ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна. Тэд энэ сарын 25 хүртэл амрах юм. Харин ахлах ангийн сурагчид буюу 10-12 дугаар ангийнхан энэ сарын 12-25 хүртэл амарна. Бага ангийнхан буюу 1-5 дугаар ангийн сурагчдын амралт 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлсэн. Сурагчдын амралтыг нийслэл болон орон нутагт ялгавартай байхаар тогтоосон.

Үүнд, орон нутгийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-ноос хоёрдугаар сарын 1 хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 12-18-ны хооронд тус тус амрах юм.

Хуваалцах