Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дунд голын замд өнгөт асфальт бетон хучилт хийгдэж байна

Өнөөдөр Дунд голын зам буюу Гандийн гудамжны баруун талаас Энхтайваны гүүрэн доогуур гарч 19-р хорооллын араар Энгельсийн гудамж хүрэх 1.9 км авто замд өнгөт асфальт бетон хучилт хийгдэж байна. Хучилтын ажлыг гурав хоногийн хугацаанд хийж, маргааш буюу ирэх даваа гарагийн 10 цагт замыг бүрэн нээх аж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дунд голын замд өнгөт асфальт бетон хучилт хийгдэж байна
Дунд голын замд өнгөт асфальт бетон хучилт хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Дунд голын зам буюу Гандийн гудамжны баруун талаас Энхтайваны гүүрэн доогуур гарч 19-р хорооллын араар Энгельсийн гудамж хүрэх 1.9 км авто замд өнгөт асфальт бетон хучилт хийгдэж байна. Хучилтын ажлыг гурав хоногийн хугацаанд хийж, маргааш буюу ирэх даваа гарагийн 10 цагт замыг бүрэн нээх ажээ.

Энэ замын суурь хучилтыг наадмын өмнө хийсэн юм. Мөн баруун тийш Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас Ажилчны гудамж хүрэх 2.2 км замд хашлага суурилуулж, замын суурийн ажил хийгдэж байгаа ажээ.

Хуваалцах