Дунд сургуулийн 16 сурагч хоолонд хордлоо
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар 10 жилийн сургуулийн 16 сурагч хоолны хордлогот халдвараар өвчилсөн байна.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар 10 жилийн сургуулийн 16 сурагч хоолны хордлогот халдвараар өвчилсөн байна. Одоогийн байдлаар хүүхдүүд эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал сайн байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Хоолны хордлогын эх уурхайг тогтоохоор Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв болон Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан баг ажиллаж байна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.


















