Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дунд сургуулийн сурагч найз охиноо бууджээ

Вашингтон мужийн Мэрисвилл хотын дунд сургуулийн сурагч өнгөрсөн баасан гарагт сурагчид руу гар буугаар буудсан хэрэг гарчээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дунд сургуулийн сурагч найз охиноо бууджээ
Дунд сургуулийн сурагч найз охиноо бууджээ. Зураг: МҮОНРТ

Вашингтон мужийн Мэрисвилл хотын дунд сургуулийн сурагч өнгөрсөн баасан гарагт сурагчид руу гар буугаар буудсан хэрэг гарчээ. Энэ хэргийг 15 настай Жейлен Фрайберг гэгч үйлдсэн бөгөөд тэрбээр мессеж бичиж ангийнхныгаа сургуулийн цайны газарт цуглуулсан байна. Фрайбергийн суманд өртөж амь үрэгдсэн хүүхдүүдийн хоёр нь түүний үеэл бол хоёр нь тус сургуулийн эмэгтэй сурагчид байсан аж. Мөн нэг нь түүний найз охин байжээ. Хэрэг гарсан өдөр охин түүнтэй болзоонд явахгүй гэснээс энэ хэрэг үүссэн гэж албаныхан мэдээлж байна. Хүү нэлээд хүнийг бэртээж, хүний аминд хүрснийхээ дараа өөрийнхөө амийг хороожээ.

Хуваалцах