Дундаа эхнэртэй байх гэрээ байгуулжээ
Кени улсад хоёр эрэгтэй дундаа нэг эхнэртэй байх хачирхалтай гэрээ байгуулжээ. Учир нь, эхнэр болох хүн нь хоёулантай нь дотно харилцаатай байсан бөгөөд хэн хэнээс нь харилцаагаа таслахыг хүсээгүй аж.
Мэдээллийн алба

Кени улсад хоёр эрэгтэй дундаа нэг эхнэртэй байх хачирхалтай гэрээ байгуулжээ. Учир нь, эхнэр болох хүн нь хоёулантай нь дотно харилцаатай байсан бөгөөд хэн хэнээс нь харилцаагаа таслахыг хүсээгүй аж. Тиймээс Сильвестр Мвендва болон Элижах Кимани нар эмэгтэйтэй хоёр гэрлэж, эвтэй найртай хамт амьдарч, төрүүлсэн хүүхдүүдийг нь ялгалгүй өсгөж, ар гэрээ авч явахад тэнцүүхэн эрх үүрэгтэй оролцохоор гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээг хуулийн зүгээс эхнэр нь хүлээн зөвшөөрвөл гэрлэлтийг бүртгэнэ гэжээ. Харин Кени улсын иргэдийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа аж.


















