Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Дундаж хурдны стандартыг боловсруулж Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүллээ

Нийслэл Улаанбаатар хотын алслагдсан газруудад хурд хэтрүүлсний улмаас авто замын зөрчил, ослын тоо буурахгүй үзүүлэлттэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундаж хурдны стандартыг боловсруулж Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүллээ
Дундаж хурдны стандартыг боловсруулж Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэл Улаанбаатар хотын алслагдсан газруудад хурд хэтрүүлсний улмаас авто замын зөрчил, ослын тоо буурахгүй үзүүлэлттэй байна.Тухайлбал 22-ын товчоо, 61-р гарам, Хонхор, Багануур, Налайх, Эмээлтийн замуудад осол аваар их гардаг байна.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр хурд хэтрүүлсний улмаас гарч буй зам тээврийн осол, аваарыг бууруулах бодлогын хүрээнд Дундаж хурдны MNS стандартыг боловсруулах үүрэг даалгаврыг Хот байгуулалт хотын стандартын газар үүрэг болгосон.Тус газраас Дундаж хурдны MNS стандартыг боловсруулж Стандарт, хэмжилзүйн газарт хүргүүлээд байна.

Энэхүү стандарт батлагдсанаар техникийн үзүүлэлт тодорхойлогдож, ослын гаралт буурах үндэс суурь тавигдах юм гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мэдээллээ.

Хуваалцах